инээмсэглэл

2010 онд юунаас гархуу

2009 онд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. хамгийн том амжилт бол оны төгсгөлд 15 жил ханилсан тамхи хэмээх утгагүй, төгсгөлгүй хорноосоо салж одоо тамхигүй 5-н жил илүү наслах бололцоогоо хангачихаад сууж байна.

харин 2010 ондоо бас нэг муу зуршилаасаа салах хэрэгтэй байдаг юунаас салхуу гэдгээ сайн санахгүй байна бодоод байсан муу зуршил үлдээгүй юм шиг тэгэхдээ хүн л болсон хойно нэг муу зуршил байж л таараа...

олоод гарах өдрөө тунхаглан зарланаа

хүн ер нь муу зуршилаасаа салая гэвэл олон хүнд хэлэх хэрэгтэй юм билээ тэгээд хор шар, хүнд муу хэлүүлэх дургүй бардам зан, хүн чадаад б...

10:20 - 2010-01-20

шинэ онын мэнд залуусаа

та бүгдэд болон танай гэр бүл найз нөхөдөд шинэ онын мэндийг сэтгэл дүүрэн сайхан инээмсэглэлийн хамт хүргэе

энэ жил танай гэрт инээмсэглэл бүү тасраг


http://www.youtube.com/watch?v=LrVCn_L6ejw&feature=player_embedded

08:53 - 2010-01-04

эрхэм блогчид

та бүгдэд өөрийнхөө зүгээс шинэ он шинэ жилийн мэнд хүргэе энэ өдөр бусдаас илүүгээр инээмсэглэж сайхан баярлаарай

аз жаргалтай хүн инээмсэглэл, сайхан сэтгэлээр үргэлж бялхаж байдаг юм

08:49 - 2009-12-31

10 хоночихсон шүү

тамхи найзаасаа холдон хөндийрөөд яг 10 хонолоо

ямар сайхан байна аа тамхи гэдэг нөхрийг санахгүй бодохгүй эрүүл мэндээ хордуулахгүй амнаас эвгүй үнэр ханхлахгүй хувцсанд тамхины үнэр шингэхгүй, найз нь тамхинаас гарчихсан ш дэ гэж хүн амьтанд яриастай нөгөө хэд нь магтаастай, охин маань хүртэл шулга царайлчихаад ээжийгээ дуурайгаад овоо шдэ миний аав энээ тэрээ гэх юм хэхэхэ

нээрэй надтай хамт тамхинаас гараарай тамхи үнэхээр нэг ширхэг ч хэрэгтэй зүйлгүй хар мөртэй нөхөр шүү

тамхийг яг одооноос хаяцгаая...

09:30 - 2009-12-28

охаёоо 4 дэх өдөр шүү

тамхинаасаа салаад 4 хонолоо одоо ч бараг үгүйлэхээ байж байна шүү үе үе хажууд хүн тамхи татахаар л татмаар санагдах юм да цаашдаа алзахгүй гарчих юм шиг эрч хүч дүүрэн байна

манайхааан 15 жил татсан архаг хүн тамхинаас 4 хоноход л бараг гарч чадаж байна шүү бүгдээрээ миний араас тамхиа хаяад эрүүл орчингоо бүрдүүлэээээээд

10:26 - 2009-12-22

2 дахь өдөр

http://www.youtube.com/watch?v=lEc-Rsv9pMc

тамхи буцаад үерхэе нөхөрлөе үхсэн ч сэхсэн ч хамтдаа энээ тэрээ гэээд олон сайхан уран тоть шиг уяраах гэж оролдсон ч би гүрийгээд л байгаа ...

өө бас шөнө унтаж байгаад зүүдлэлээ ш дэ сайхан тамхи худалдаж аваад л сэнгэнтэл сайхан сорох гэж байтал нэг нөхөр ус цацаад унтраачихлаа энээ тэрээ гээд л баахан зүүдлэв ш дэ хэхэхэхэ

тамхины эсрэг хамтдаа бүгдээрээ тамхигүй 2010 оноо угтая

би бид та та бүгд чаднаа
...

09:24 - 2009-12-20

охаёоо

тамхинаас татгалзаад даруй нэг хонолоо одоогийн байдлаар биенд гарсан ямар нэг өөрчлөлт алга

15 жил ханилсан найзаа маш их үгүйлж байгаа ч гэсэн өөрийгөө жаахан завгүй байлгахаар тэгсхийгээд мартчих юм Хамгийн хэцүү нь хоол идсэний дараа болон 00-д орох үест их санагалзах юм да гэж .... хэхэхэхэ

надтай хамт тамхинаас гарч байгаа хүмүүс байгаа бол хамтдаа зүтгэе өөрийнхөө эрүүл мэнд болон бусдын эрүүл мэндийн төлөө тамхины эсрэг хамтдаа хүмүүсээ
...

09:00 - 2009-12-19

тамхи бид 2-н үерхэл

тамхи гэдэг нөхөртэй анх 1994 он буюу 7-р ангидаа три баготорий гэдэг тамхины "3-н баатрын дүрстэй" хайрцаг цуглуулах шалтгаанаар үерхэн нөхөрлөж эхэлсэнээс хойш одоог хүртэл даруй 15-н жил ёстой өвөр түрийндээ орсон андууд шиг хүзүү сээрээрээ холбогдож гэрт гадаа гудам талбай автобус машин ер нь би хаана л явна тамхи кармаанд ороостой дагаастай яваастай.

Энэ хугацаанд татаж үзээгүй тамхи гэж байсангүй ямар тамхи хаана л гарна бүгдийг татаж сонирхоно гэээч зарим нэгээс нь ишилбэл ВТ Родопи ТУ-134 Стюардесс Маршалл Магна Монтекарло гэж эхлээд л .... Марлборо парлиамент кэнт майлдсэвэн хүртэл,...

09:32 - 2009-12-18

өглөөний мэнд

энэ баасан ахын төрсөн өдрийн мэнд архиа бага ууж айргаа тааваар ууцгаахаа орой мартваа хэтрүүлвэл маргааш яахаа мэднэ биз ...

өдрийг зугаатай хөгжилтэй инээд найртай өнгөрөөгөөрэй
ингээд та бүхэндээ нэгэн дуугаар ая дууны мэндчилгээ дамжуулаяааааа


эмээ өвөө бясаа 3 сүүтэй будаа чанажээ
ширдгэн дээрээ асгаад ширүүн зодоон болжээ
галын хайч өвөөгийн
гавал дундуур тас няс
гаансны толгой эмээгийн нармай дундуур буужээ



гэж .......

09:05 - 2009-11-13

саятан

саятан гэж ямар хүнийг хэлэх вэ

унах машинтай орох оронтой дансандаа сая төгрөгтэй хүн саятан мөн үү

хэрэв мөн бол монгол орон маань саятнуудын өлгий нутаг болжээ

хэрэв үгүй бол мянгат малчин гэдэг нэрийг малаа мянга хүртэл өсгөсөн өөрөөр хэлбэл мянган малтай хүнийг мянгат гэдэг болхоор саятан маань адилхан байх гэж бодоод байхын зөвүү та минь ээ...

12:30 - 2009-10-27

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody