инээмсэглэл

Дарга эмэгтэй

Бичсэн: Обдоо
Энэ өдөр эмэгтэйчүүдийн хувьд онцгой өдөр л дөө. Илүү үгээр юүхэв. Гол яриандаа оръё:
Шийдвэр гаргах гэхээсээ илүү удирдах албан тушаалд эмэгтэйчүүд очих боломж ихээхэн хаалттай. Албан газарт ... за нэг багавжир 10 хүнтэй нэгж байлаа гэж бодъё л доо. Эвэртэн туурайтан нөхөр дээд албан тушаал руу шилжин очиж, түүний албан тушаалд хэн очих вэ гэдэг асуудал тэр газартаа хэд хоног л толгой гашилгасан асуудал болдог. Манайх шиг төрийн албаны мерит тогтолцоонд шилжиж чадаагүй непотизм нэвт үнэртсэн улсад бол эмэгтэй хүнд энэ албан тушаал бараг л боломжгүй. Магадгүй албандаа нилээд хэдэн жил ажиллачи...

15:11 - 2011-03-08 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

1 настай гудамжны ажилчин

Бичсэн: Обдоо
1 настай гудамжны ажилчин ТВ-ээр гарч байгаа нэвтрүүлэгийг үзээд зэвүү хүрэв. Агуулга нь хөдөөнөөс шилжин ирсэн эхнэр нөхөр хоёр 1 настай хүүхдээ гудамжинд гуйлга гуйлгаж олсон мөнгөөр нь амьдардаг тухай. Хөөрхий хүүхэд шээсэндээ түлэгдээд ханиад хүрээд хүндэрчихсэн , хөлдчихсөн гудамжинд өдөржин сууж мөнгө олно. Олсон мөнгөөр дулаан байранд суугаа аав ээж хоёр нь амьдарлаа залгуулнна. Эхнэр нөхөр хоёр хоёул эрүүл гар хөлтэй, ухаан саруул улс..

Яалтай билээ. Эхнэрийнх нүүрийг маажиж, нөхрийг нь хөлийг хугалаад хаясан ч багадна. Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгаж, эцэг байх үүргээ шунахай ...

12:40 - 2011-02-16 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Мөнгөгүй бол төрөхгүй

Бичсэн: Обдоо
 Урьд чулуун зэвсгийн үед хүн төрөхөд асуудал байгаагүй болтой. Гэтэл одоо мөнгөгүй хүн ялангуяа төрөхөд танил тал тохойгүй, сарвайх арван цаасгүй бол төрөхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилээд удаж байна. Уржнан жилийн эхээр юмдаг нэг ядуу өрх толгойлсон эх төрөх гээд мөнгөгүй гүйж явсан дүр зураг одоо ч харагдаад байдаг... Гэртээ төрсөн сурагтай байсан.
Элит түвшиний авлигатай тэмцэнэ гэж лозунгдаж байхаар энэнтэй нэг тэмцэл явуулчихмаар л санагддаг юм. Гар хардаг, мөнгө авдаг төрийн үйлчилгээний алба хаагчид нэмэгдсээр. Өө тэгээд ч мань мэт нь тэрийг мэддэг хэрнээ нүдэн балай чихэн дүлий явн...

14:44 - 2011-02-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бар жилийн есөн алдартан

Бичсэн: Обдоо
Арай гэж 2010 оны алдартнуудыг өнгөрөөтөл араас бар жилийн есөн алдартана тодруулах ажиллагаа тун амжилттай явагдлаа. За тэгэхээр эзлүүлсэн байрнаас сонирхоё л доо. Ерөнхий сайд С.Батболд магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ.
Хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө байж болох бүх эвэртэн туурайтнаа есөн алдартан болгож байгаа манай хэвлэл мэдээллийн байгууллага...

14:40 - 2011-02-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Баатархуяг

Бичсэн: Обдоо
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан ний...

14:43 - 2011-01-27 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Гэнэн материалист ба үнэт зүйл

Бичсэн: Обдоо
Хорвоо ерөнцийн гарвал үүслийг хоёр байдлаар авч үздэг нөхдийн тухай нийгмийн ухааны хичээлд бүүр арван жилд үзэж байсан минь бүдэг бадаг... Ямар ч гэсэн нэг хэсэг философичид нь материалистууд нөгөө хэсэг нь реалистууд хэмээн хоёр хуваагдан оршмой гээд л эхэлдэг. Реалистууд нь нөгөөдүүлээ "гэнэн материалистууд" гээд нэрлэчихсэн гэж байгаа бас.
Би реалист:Би реалист байх. Бодит зүйлтэй харьцаж, мэдэрч, аз жаргалыг амталж бас уурлаж инээж бухимдаж, бодит харсан зүйлээ л зүүдэлж, өнөөдөртөө амьдардаг. Хөгшрөөд ирэхийн цагт хүчин буурай болж тахил тэргүүтэн шүтэж, арц ногоо уугиулж, шавар баримал ...

22:15 - 2011-01-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Татвараа шударгаар төлцгөөе..

Бичсэн: Обдоо
Татварын Ерөнхий Газар болон дүүргийн татварын хэлтсүүд, Бүртгэлийн газартай хамжаад ихээхэн ажилтай болох нээ дээ. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс үзэхэд хотод утаа гаргаж байгаа бүхэн агаар бохирдуулсаны татвар төлөх болж байх шиг байна. .... дугаар хорооны иргэн Дулмаа, ... дугаар байрны иргэн Дугар агаар бохирдуулсаны татвар өгөхдөө хар ухаанаар бодоход Дулмаа зуухынхаа хэмжээгээр бодуулж, Дугар машиныхаа яндангийн хэмжээгээр бодуулах тухай заалт орох гэж байгаа юм байна. Амралтын өдрүүдээр ерөнхийлөгч Элбэгдорж "хорт утаатай хорвоотой танилцаж" байхдаа энэ тухай сэтгэл...

09:18 - 2011-01-18 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Блог аюултай

Бичсэн: Обдоо
 Д.Энхбат гишүүний блог дээрх сүүлийн бичлэг хөөрхөн санагдав.http://www.enkhbat.mn  Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ” гэсэн бичлэгийг үзээрэй. Үүнтэй ижил нэг хөгжилтэй ч гэмээр юм уу явдал болсныг энд бичмээр санагдаад тэссэнгүй. Блог бичдэг залуучууд хүчээ аваад удаагүй байсан цаг. Хэд хэдээрээ нийлэн хуралдаж блогчдын холбоо байгуулах талаар хэлэлцэж нилээдгүй ажил амжуулсан үе. Блогчдын холбоо байгуулах талаар бүртгэлийн газрын нөгөө л нэг ТББ-ын оноосон нэрийн зөвшөөрөл, бүртгэл хөтөлдөг, өгдөг Баагий дээр холбооны хэд маань харайж очиж л дээ. Бичиг баримтаа ян тан бүрд...

09:29 - 2011-01-14 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Цээж өвчин

Бичсэн: Обдоо
 Ийм нэг өвчин байх. Өөрийгөө сайн, лаг болчихлоо хэмээн хүний яриаг гүйцэд сонсохгүй урдуур нь орж, амандаа орсоноо ярьдаг, томордог нэгэн байхад үг дуугүй нөгөөг тачигнатал загнаж эрх мэдэл, сүр нөлөөг мэдрүүлэхийг оролдох нэгэн ч байдаг. Залуу хүн бүр л ийм үеийг ямар нэг байдлаар дайрч өнгөрдөг. Тэгээд л харилцаан дээрээ алдаж, банга хүртэж болоогүй байна гэдгээ мэдэрч, айж цочиж байж томоожин төлөвшдөг.7 хоногийн турш нэгэн шүүгчийн туслахад нам дарамтуулав. "Та хэн бэ .... тэр мөн үү. Намайг Мөн байна хэмээн хариулахын зууртгүй "Аан за та нэг ийм ажил тийм судалгаа хийсэн юм байнаа. Мана...

18:12 - 2011-01-13 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Цалин өндөр ...

Бичсэн: Обдоо
 Цалин өндөр ..."Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал болох гэж байгаа Австралийн иргэн Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсан гэнэ. Монгол Улсын сарын төсөв... Гэхдээ олон улсад бол байдаг л нэг жишиг. Гэхдээ иргэдийнхээ мэдэл боловсролыг үнэлж, цалингийн зөв жишиг тогтоож чаддаггүй манай эвэртэн туурайтнуудад бол хэцүүхэн тулган шаардалт.Өнөөдөр өндөр мэдлэг дадллагатай, ажлын сайн чадвартай иргэнийг үнэлэх систем, тогтолцоо байхгүй учраас гадаадад байгаа нөхдүүд наашаа зүтгэхгүй байх нь бас аргагүй юм. Солонгост овоо хэдэн жил ажил хийж ир...

01:01 - 2011-01-06 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody