инээмсэглэл

10 тэрбум агаарт ..

Бичсэн: Обдоо
 

Нийслэлийн төсвийн 10 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээ үзээд бачуураад сууж байна. Уржнан жил 3 тэрбум төгрөг байсан төсвийг түлхүүрийн оосор, үзгэн бал захиалгаар Урд хөршид хийлгүүлж түүн дээр нь "Агаарын бохирдлыг арилгая" гэж бичсэнээр асуудлыг шийдвэрлэж байсан удаатай билээ. Коксжих нүүрс тээвэрлэх үйлдвэрлэх асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй. Ёнтан гэх бондгор түлш айлуудад шахах бизнес амжилтгүй болсон. Нэртэйгээр нь Чингэлтэй уулын орой дээр сэнс барих тухай санал ч гаргаад амжсан. 2011 оны төсвийн 10 тэрбум төгрөгийг яах болдоо хөөрхий. Дашрамд д...

11:00 - 2010-12-26 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..

Бичсэн: Обдоо
 Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порн...

12:31 - 2010-12-25 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна

Бичсэн: Обдоо
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухайЕрөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...

10:59 - 2010-12-24 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Архинд живцгээе

Бичсэн: Обдоо
 
Архинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъёГэтэл ...Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ...

12:01 - 2010-12-23 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: Обдоо
 Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр  ч турхирсан ч гэх шиг.  Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. Тоорт хаа байна,  палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...

15:53 - 2010-12-20 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Блог-2010

Бичсэн: Обдоо

Ийм нэртэй арга хэмжээнд манай блогмн -ээс хэдхээн хүн очиж оролцов. Арч цээгий, би, ирийнаа, энхмандах, дадидо, дао ...

Үүднээс нь авахуулаад такс 5 мянган төгрөг, цагдаа цэргийн хамгаалалт гарчихсан тунчиг сүртэй байлаа. Дотор яваад ороход үүдэнд такс олгогч  гэх нэг нөхөр байх бөгөөд үүдний өлгнүүр шахалдаантай, зохион байгуулалт тааруухан байсан нь эхнээсээ мэдэгдэж байсан юм.

Энд ямар нэг блогийн арга хэмжээ гэхээсэ илүү засгийн газрын эсвэл ардын намын "publiс media"-ийн нээлтийн ажиллагаа явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх авай. Хөтөлбөрийн дагуу уригдсан зочдоос ерөнхий сайд С.Батболд,...

19:05 - 2010-12-05 - Сэтгэгдэл {47} - Сэтгэгдэл бичих

Элийрэл

Бичсэн: Обдоо
Буянгийн Жагаа ч бил үү нэг нөхрийн элрийлийн талаар бичмээр санагдаад. Элийрлийн элий.
Хэзээ ч билээ зурагтаар өө ярьж өгч байнаа. Яриад л байна.
Телевизийн нэтрүүлэгч асуув.
- Та солонгос киноны талаар юу гэж боддог вэ
-Өө би тэрийг үздэг ч үгүй. Дэмий зүйл. гээд л ухаантай юм шиг ярьж явсанаа ... -Тэр чинь тэгээд л ёстой тэнэг. За тэгээд голын наана гараад л нэг нь уйлж байна. Цаана гараад л нөгөө нь уйлж байна. Ах дүүдээ дурлаж байна. Үхдэг өвчин тусч байна. Нэгнийгээ араар нь тавьж байна. Алжийндөө алжийн гэж авдийн.  Бүгдийг нь үзчихсэн байгаамдаа. 
Бас хэзээ ч билээ 7 сарын 1-ны үеэр бааха...

11:31 - 2010-12-01 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичих

Нэргүй бөх, эзэнгүй тэшүүр

Бичсэн: Обдоо
 Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа золгож байна даа. Амьдарлын түүхээ хүүрнэн өгүүлээд юүхэв. Харин хорвоод 9 сар тээж төрүүлсэн хайрт ижийгээ, өсгөж хүмүүжүүлсэн хатуужуулсан аавыгаан би эгшиглэн шүлэглэмээр л байна. Даанч миний авъяас хүрэхгүй юм.
... Намайг төрөхөд 1980 оны  олимпод Оюунболд хэмээх залуу чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулаад удаагүй байсан цаг. Тухайн үедээ бол жинхэнэ бөх байсан даа. Намайг түүний нэрээр нэрлэж шийр хатааж, бөх болоосой гэж, оюунтай эрдэмтэй болд мэт хатаагдсан эр хүн болоо...

02:09 - 2010-11-30 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Блогчдод дуулгах мэдээ

Бичсэн: Обдоо
Монголын блогчдын холбоо нь "Боловсрол" сувагтай хамтран "Миний блог" нэвтрүүлэг хийж эхлээд байна. Энэхүү нэвтрүүлэгийн гол зорилго нь блогийн ач тусын талаар нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгч, блогчдыг сурталчилах, блогийг нь бусдад таниулах, нийгэмд тулгараад байгаа проблемуудын талаар бичсэн бичлэгүүдийг хүргэх явдал болно.
Нэвтрүүлэг нь орчин үеийн ололт амжилтийг ашиглан тухайлан сонгосон сэдвээр бичлэг бичсэн хоёр блоггеруудын интернэт харилцан яриа, онлайнаар бие ибетээгээ шууд харилцах, мэтгэх, маргах, санал нийлэх хэлбэрээр явагдах бөгөөд ямар ч блоггер хамрагдах боломжтой юм.   
Эхний д...

12:32 - 2010-11-28 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана би

Бичсэн: Обдоо
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би.  Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно.  Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зүйлийг удаа дараа улиг болтол тайлбарлаж, нийгмийн халамжийг хавтгайруулж, татвараа...

10:39 - 2010-11-25 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody