инээмсэглэл

Нам зам биш

Бичсэн: Обдоо
 Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам  хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам ...

13:49 - 2010-11-23 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүд

Бичсэн: Обдоо

Г.Оюунболд

Соц нийгэм халаагаа өгөх арай болоогүй үед тухайн үеийн нам засгийн удирдагчдийн нэг нь “Манай нийгэмд гэмт хэрэг удахгүй устаж үгүй болно.  Удахгүй бид гэмт хэрэг гэж зүйлийг байхгүй болгоно.” хэмээн мэдэгдсэнээс болж судалгааны байгууллага, мэргэжилтнүүд нь хэлсэн үгэнд нь тааруулж ажиллах гэж зүдэрч байсан гэдэг. Тухайн үед бол “гэмт хэрэг үйлдэж байгаа нь өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, хөрөнгөтний нийгмийн гаж нөлөө хэмээн”  дүгнэж байв. Гэтэл зах зээлийн гэгдэх нийгэмд шилжсэнээр нууж дарж байсан бугшмал гэмт хэргийн гаралт ихэсч, онц ноцтой жигшүүрт хэргүүд шил шилээ даран гарах б...

12:04 - 2010-11-11 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

30 настнууд

Бичсэн: Обдоо
 Энэ долоо хоногийн "Тойм" сэтгүүл дээр бичсэн редакцийн зурвас анхаарал татав. Ерөнхийдөө 30 настнуудын тухай бичжээ. Тэд шинэ үе тэд дараагийн үе ч зөнгөөрөө өсч өндийж хэний ч дэмжлэг дуслалцаагүйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа улсууд гэж... 
Нийтлэлч Баатархуяг Монгол Синдикат нийтлэлдээ "Харин одоо үе халах шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ энэ нь хаа хамаагүй залуусаар улстөр-санхүүгийн эрх мэдлийг шинэчлэнэ гэсэн үг биш юм. Өнөөдөр МАХН-ыг шинэ харагдуулж байгаа залуус яг энэ түвшиндээ буюу нийслэл, аймгийн ИТХ-ын хэмжээнд царцана. Олонх нь явцын дунд улстөрөөс шахагдан гарсан байх болн...

14:01 - 2010-11-09 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Сүүдрийн хот

Бичсэн: Обдоо

Зах зээлийн гэгдэх өөрчлөлтөд урьдчилан бэлтгэгдсэн хүн байгаагүй үед өмч хөрөнгийн, аж амьдралын хувьд бараг ойролцоо байсан хүмүүс өнөөдөр зарим хэсэг нь маш богино хугацаанд баяжиж, зарим хэсэг нь ядууран нийгмийн ялгарал буурахгүй, харин ч даамжирах шинжтэй болж байна. Түүний нэгээхэн баримт нь нэг талд улс төр, бизнесийн бүлэглэл бэхжин хууль сахиулах байгууллагын тогтолцоонд нөлөөгөө тогтоосон, нөгөө талд ядуурсан олон хүмүүс гудамжинд тэнэмэл байдлаар амь зогоох болж бидний улиг болтол ярьдаг “траншейныхан” гэх нэртэй нийгмийн эмзэг бүлгийн шилжилт хөдөлгөөн, улам ихсэх хандлагатай байн...

10:12 - 2010-11-05 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Намын цагдаа

Бичсэн: Обдоо
Би намч бус хүн.  Бас цагтаа цагдаад ч байсан хүн. Гэхдээ өнөөдөр хоёулаа хоржоон хөдөлгөөд болдоггүй ээ. Иргэнээс авсан  татвараар санхүүжин, бидний төлөө ажилладаг цагдаа өнөөдөр хоолонд орох цайны газрын замыг маань хөндөлдөн барин байж  20 гаран минут хомслон ардын хувьсгалт намын их хурлыг хийж байгаа эвэртэн туурайтнуудыг замчлан гүйнэ. Цаана нь төрийн албаны тусгай хамгаалалтынхан хар шилээ зүйн станцаар хүүрнэнэ. "Анхаараарай  анхаараарай наана чинь одоо ямар амьсгаа гүйгээд байгаа юм бэ зогсоо л доо. Замаас гарга " хэмээн мань мэтийгээ хөөж тууна. Хүмүүс тэднийг харах гэж биш цайндаа ...

14:16 - 2010-11-04 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Мөрөөдөл тас цохигдох цагт ...

Бичсэн: Обдоо
За тэгэхээр долоо хоногийн эхний өдөртэй ямар хамааралгүй юм биччихье. Мөрөөдлөө тас цохиулаад урам хугардаг тухайд. Цэцэрлэгт байна уу арван жилд ч байна уу их сургууль ч байна уу хамаагүй хийсвэрлэх, мөрөөдөх дуртай мөчүүд маань сайхан байж дээ.  Саяхандаа нэг мөрөөдөж, биелүүлэх гэж явсан зүйлд минь хүчтэй цохилт гэх үү дээ эсвэл дэмжигдэхгүй байдал ирж ихээхэн сэтгэлээр унав аа. Ерөөсөө больдог ч юм уу гэж... Магадгүй ингэж явсаар хүн мөрөөдлөө нэг нэгээр нь гээдэг л байх л даа. 
"Бусдыг ухарч няцах тэр л үед та эргэлт буцалтгүйгээр огт зогсохгүйгээр хөдөрмөрлөх, мэрийх хэрэгтэй" гэж хэзээ ...

09:54 - 2010-11-01 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Матаасын нийгэм

Бичсэн: Обдоо
60,70,80-аад оны үед анд нөхөд биенийгээ, авгай нөхөр хүртэл бие биений маттдаг байсан гэхэдхилсдэхгүй. Хуйгаар нь хэрэн сүлжсэн их мэдэээлэгчтэй, бууны нохойтой  улс ази дундаа л манайх, хойд  Солонгос хоёр л байсан болов уу. Матаад л унагана, матахыг харин НАХЯ зааж өгч элсүүлнэ. Хүнээр тагнуул хийдэг энэ ажлыг орос ах нар манай улсад тагнуулын үндсэн школ болгож зааж өгсөн гэдэг. Энэ арга одоо ч хэвээрээ тагнуул, гүйцэтгэх ажил нэрийн дор хүний эрх зөрчсөн хууль бусаар эрүүдэн шүүсэн гээд түг түмэн баримт өдрийн хэвлэлийн нүүрнээ өнгөлж байна.
Ер нь гүйцэтгэх, тагнуулынхаа хийх ажлын арга х...

09:10 - 2010-10-29 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Даварсан өмгөөлөгч нар

Бичсэн: Обдоо
 Сүүлийн үед даварсан өмгөөлөгч нарын тухай хаа сайгүй л бичих болж. Заримыг нь үл өгүүлэн өгүүлэх нь. 14 настай охины хоолойг боож амь насыг нь хохироон, цогцосыг нь хаясан гэмт хэрэг үйлдсэн залуусын хэрэг шүүхээр эцэслэн хэлэлцэгдэхгүй түмний цухлыг барж байна. Хөөрхий талийгаачийн аав аргаа бараад л талбай дээр гарын үсэг цуглуулж , Ерөнхийлөгчийг шүүх хуралд оролцооч ээ хэмээн захидал бичиж суугаа хэрэг. Шүүх хуралдаа ирэхгүй байгаа өмгөөлөгч нарыг торгох , арга хэмжээ авах талаар талаар Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  тодорхой заалтууд бий. Бүр болохгүй бол ...

13:12 - 2010-10-28 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Бөө, мэргэч, төлөгчдийн уршиг.

Бичсэн: Обдоо

     Дүр зураг: Нийгэмд болон иргэдийн эрх ашигт гэм хор учруулсан этгээд буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Сүүлийн үед амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор бусдыг залилан мэхлэх, итгэл олох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах,  болгоомжгүйгээр амь насыг хөнөөх, бие махбодид нь шарж, түлэн гэмтэл учруулсан гэх мэт бөө удгантай холбоотой хэрэг тасрах янзгүй. Уур амьсгалыг хараад байхад даамжирсан мунхруулсан гэмээр шинжтэй энэ үйлдэлд иргэд өөрдсөө хэдэн сая төгрөгөө үрэн барин алдар нэр устай найдвартай хэмээн шаагилдан, шуугилд...

12:29 - 2010-10-28 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Тархиа таллая

Бичсэн: Обдоо

Өөртөө байгаа нэг тархи ашиглахдаа хоёр хуваах хэрэгтэй юм байна... Судалгаа шинжилгээний хувьд шүү.
Өчигдөр хийж байгаа судалгааны ажлаа хэлэлцүүлэв. Дэмжигдэж гоц санал аваагүй ч гэсэн чамгүй банга хүртээн хийсэн ажлыг тооцсонгүй. Энх цагт хөлс их гарвал   дайны цагт цус бага урсдаг гэдэг үгийг цээжиндээ бодон бодон үл давтан өгүүлэх нь : Академик судалгаа, Бодлогын судалгаа хоёрын дунд хэрхэн хавчуулагдахгүй байх талаар өөрийн саналыг дуулгая... 

Хэлэлцүүлж буй сэдвээрээ бичихдээ аль болох их ишлэл авч, шинжлэх ухааны үг хэллэгийг түлхүү ашиглаж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хэмжээн...

11:05 - 2010-10-27 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody